Энэ сүм Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн баруун талын гандан хийдийн дэнжид Гандантэгчилэн хурлын дуганы архан талд хаа холоос сүндэрлэн харагддаг. 1911 онд сэтгэл энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханд зориулсан сүм босгохыг VIII богд Жавзундамба Хутагт зарлиг буулгаж түшмэл Өлзийхутаг, Зайсан лам Чойжамц нарт 1911 оны долдугаар сарын 20-нд даалгажээ.
Барилгын ажилд нийт 236000 лан мөнгө зарцуулснаас 100.000 лан мөнгийг бурхан бүтээхэд зориулсан. Бурханыг 80 тохой дотор багтаан босгох тэг зураг үйлдсэнээс барилга нь шалнаас орой хүртэл 30-аад метр байхаар бодож, барилга барих 26 метр урт 24 ширхэг гуалин мод, тоосго бэлтгэх, шохой болгох гэх мэт ажлаар сүмийг бүтээн босгох бэлтгэл хийж эхлээд 1913 онд барьж дуусгасан. Энэ дурсгалт барилга, шүтээний талаар Н.М.Щепетильников 1960 онд хэвлүүлсэн "Монголын бурханы сүмд орж үзсэн тухайгаа " гадаа гэрэлд явж байгаад ороход бүрэг харанхуй болж биеийг сэрүү татуулан ямар нэгэн болгоомжилсон ёслолын нам гүм байдал эзэмдэнэ. Бүрэг харанхуйн дундаас нүдний өмнө маш том бадамлянхуа цэцгийн алтадмал дэлбүүд тодрох нь дээш харахад алтан шармал бие эрхтэн нь гялалзан сүмийн дээврииг тэтмээрээ тулсан асар том бурханы дүрсийг сэтгэн ухамсарлах завдалгүй байтал нүднээ тусах нь гайхалтай. Бурханы гар цээжиндээ залбирал хийж, үл хөдлөх нүд нь алс хязгаарт чиглэж, уруулд нь амирлангуй инээмсгэл тодрох аж . Энэ том бурханы дүрийн хоёр хажуугаар шармалдсан гуулиар хийсэн үүлний дүрсүүд, өмнө талаар нь шар, цэнхэр өнгийн том, жижиг, дунд зэргийн хадгууд бараг бурханы дүрийг халхлах шахам байв" гэж бичсэн байдаг.
Мэгжиджанрайсэг бурханы сүм
1930 онд Жанрайсэг бурханы сүмийг засварлаж дээд давхарын цонхны жааз ба тоосгон хананы дээд төгсгөл хашлагын мод муудсаныг бүрэн сольжээ. 1960, 1968 онд Монгол, ЗХУ болон БНХАУ-ын уран барилгачид тус тус хэмжилт судалгаа хийж нэлээд нарийвчилсан судалбар зураг гаргажээ. Эдгээр судалгааны үед уг сүмд зүүн урагш ихээхэн хазайлт үүссэнийг тогтоож, хазайлтыг засаж хэвийн байдалд оруулан бэхлэх хэдэн аргыг дэвшүүлсэн боловч зөвхөн өнгө будгийн болон алтан шармал чимэглэлүүдийг өнгөлөх, дахин шармалдах ажил хийсэн билээ.
Мэгжиджанрайсэг бурхны сүмийг босгосноор тэр нь нийслэл хүрээний зонхилогч өнд?өрлөг болж Зүүн хүрээ, Гандантэгчинлэн хүрээ хоёрыг нэгэн орон зайд холбосон барилга уралхуйн ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэж Нийслэл хүрээ гэх нэрэн дор нэгтгэн холбох болсон юм. 1996 онд Жанрайсэг бурхныг бүрнээр сэргээн бүтээж с?мийг шүтээний газар болгожээ.

No comments:
Post a Comment