Monday, January 17, 2011

Хустай нуруу

2007 оны 6 дугаар сарын 16 ны өдөр
Өвөлжин хүлээсэн зуны улирал шороогоор шуурсан уртаа гэгчийн хаврыг давж ирлээ. Гэхдээ миний хүлээсэн зун бас л болоогүй байлаа. Монгол орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцах аялалаа би эхлүүлмээр санагдаад Ямар ч байсан хотоос холгүй орших Хустай нурууны дархан цаазат газрыг үзэхээр гарлаа. Явах талаар урьд нь гэрийхэнтэйгээ огт яриагүй байж байгаад эхнэртэй хэлсэн чинь миний санал 100% дэмжигддэг байгаа цаг хэдий орой болж байсан ч бид охиноо эгчийнхээ хүүтэй аваад замд гарлаа.

Дэлгүүрээр орж зам зуур идэх жаал жуул юм аваад Миний нутаг руу явдаг замаар давхиж гарлаа. Би Хустай нуруунд урьд нь очиж байгаагүй учраас Баруун аймгуудруу явдаг замнаас хаагуур нь салдгийг мэдэхгүй байсан юм. Ямар байсан 80км яваад төв замнаас урагшаа саллаа. тэгэхэд аль хэдийн л орой болж тэнгэр одод гялалзаад Хайртай хүнтэйгээ анх удаа л харанхуй шөнө хамгийн хол явж байгаа нь тэр хоёр хүүхэд маань хойд суудал дээр унтаад бид хоёр замаа сайн мэдэхгүй ч гэсэн дэндүү их аз жаргалтай байсан даг. Бид явж явж 11 өнгөрч байхад хустай нурууны жуулчны бааз дээр ирсэн юм. Гэр захиаллаа. Унтах болж охин маань ээжээсээ тусдаа унтаж үзээгүй болохоор би хайртайгаа унтах боломжгүй болоод байсан юм. Би охиноо аргалж байгаад эгчийнхээ хүүхэдтэй унтуулахаар боллоо. Ямар байсан нэг их удаагүй юм даг Охин маань гэнэт л орилж, хөнжил дотор нь хорхой явж байна гэдээд орилоод ээжийнхээ өвөрт ороод ирлээ би нөгөө талын орлуу хөөгдлөө. Маргааш өглөө нь босоод гадаад гартал Үнэхээр Монгол Сайхаан урьд өдрүүдэд нь дандаа бороотой байсан болохоор Улаанбаатарын утаагаар амьсгал байсан бид ёстой л нэг цээж дүүрэн амьсгалж байлаа даа. Тахь ууланд гарахаас нь өмнө бид тахийн бараа харахаар уулруу явлаа. Урьд жил нь Бороо хур элбэг байсан болохоор жил өнжсөн ч гэсэн урт урт ургасан өвс ч ёстой байсан даа. Хустай нуруу ч тахь, тарвагны орон байна лээ дээ. 300 гаруй тахьтай, 32000 гаруй тарвагатай гэсэн. Тахийн тухай би ер нь муу мэднэ л дээ. Тэндээс мэдлэгээ нэмсэн шүү.
Хустай нуруун тахь гэхээсээ илүү тарвагны орон юм байна лээ. Тарвага гэснээс намайг бага байхад аав минь хөдөө явах болгондоо тарвагачлан даа. Тарвагны махыг ч нэг иддэг байлаа. Сүүл оюутан болчоод нутагтаа очоод тарвагны мах идэх санаатай урхи тавьчаад орой нь очсон чинь нэг мөндөл орсон байх юм. Тэгээд л нөгөөхийгөө алах санаатай толгой дээр нь гишгэж байгаад хойд хоёр хөлнөөс нь татаад нугаслаад л байлаа нөгөөхийн маань нүд нь бүлтэгнээд л үхдэггүй. Хаашд ингэж амьтан тамласан юм чинь алах л хэрэгтэй гээд хөлнөөс нь барьж байгаад савж савж нэг голыг нь таслаад ирээд чанлаа. Тэгээд чансан махаа идэх гэсэн чинь нөгөөхийн чинь бүлтгэнсэн нүд харагдаад мах хоолойгоор давдаг юм биш, ингээд л би тарвагны мах нэг их идье гэхээ байсан юм.


No comments:

Post a Comment