Манжийн төрийн бодлогын үүднээс монголчуудын дотор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэхийн тул Амарбаясгалант хийдийг байгуулсан байна.
Амарбаясгалант хийд
Манжийн эзэнт гүрэн монгол төрт ёс болон цэрэг, техник, иргэний олон асуудалд Монгол гүрний үеийн бодлогыг уламжлан авсан байдаг бөгөөд тэдгээрийн нэгэн болох барилга урлахуйн онол болон хот суурины цогцолборт өргөн хэргэлж байсны жишээг Амарбаясгалант хийдийн дурсгалаас үзэж болно. Цогцолборын гол хэсгүүдээс дурдвал:
Цогцолборын өмнө талд: Ямпай хана /Монгол хаадын ордны төлөвлөлтөд хөл хорих газар гэж байсан/ Хаалган байшин /хамгаалалтын хэрмэн хашаанд орох хаалга/, Махаранзын сүм /монгол ордны зохион байгуулалтын зэвсэг агсах газар хийдийн цогцолборт шашныг хамгаалагч нарын дурсгал, зураг баримал хадгалан үзүүлэх байшин/, Чига /монгол хаадын ордны өмнө морины уяа босгож байсны дурсамж бөгөөд шашны барилгыг их сүртэй өндөр болгон, туг жанцан хатгах болжээ/, Түүхийн сүм /тухайн цогцолбор босгосон учир шалтгаан, төрийн хэрэг явдлыг чулуунд сийлэн мөнхөлж байсны жишээг үргэлжлүүлэн хэрэглэжээ/, Сангийн бойпор / үнэртэн асаах сав, бөгөөд монгол хаадын ордны өмнө ариутгалын хоёр их түүдэг асаан дундуур нь гаргаж байсны уламжлал юм/, Цогчин дуган /хийдийн чуулбарын гол зонхилогч төвийн зохиомж бүхий барилга, Монгол хаадын үед хааны орд байгуулж байсны уламжлалыг хадгалжээ.

Амарбаясгалант хийдийн цогчин дуган
Амарбаясгалант хийдийн цогчин дуган нь хааш хаашаа 87 чи ам дөрвөлжин, хоёр давхар барилга юм. Голын дөрвөн баганын өөр хоорондын зайг 12 чи, хоёр дахь эгнээ багана хүртэл 11 чи, түүний дараагийн хоёр эгнээ багануудын хооронд 10,5 чи, гадуур тойрон явах саравчны багана хүртэл 5,25 чи зайг туc бүр төлөвлөжээ. Давхарын өндөрийг 15,75 чи, дээврийн өндрийг 10,5 чи байхаар бодсон байна. Дээврийн хэлбэр нь "тэлүүр нуруу" гэдэг монгол аргаар баригджээ.
Цогчингийн ард нэгтэнхлэг дээр зуу сүм, түүний ард хэрмэн ханаар хашсан лавиран сүм байжээ. Хийд ерөнхийдээ давхар хэрмэн хашаатай бөгөөд дэвсгэр газрыг гурван үе болгон тэгшлэн уул цогцолборыг барьсан байна. Хэрмэн хашааны дотор, гадна талаар хур борооны ус зайлуулах /гидротехник/ бүрдлүүдийг чадмаг хийжээ. Инженерийн шийдлээр Цогчин дуганы дээврийн усыг голын дөрвөн баганы дотуур урсган доод давхрын шалны доогуур гадагшлуулахаар тооцоолж хийжээ.
Эл хийд 207x175 м -ийн хэмжээтэй хэрэм бүхий 40 гаруй сүм дуганатай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм дугана байна. 1944 онд улсын хамгаалалтад авсан Амарбаясгалант хийд бол сүм хийдийг байгаль орчинтой зохицуулж уул ус, ургамал, ой хосолсон үзэсгэлэнт газар сонгон бүтээдэг монгол уламжлалаар барьсан бөгөөд, анхдугаар богд өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн, монголын түх, соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм.
No comments:
Post a Comment