Friday, January 21, 2011

Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот


8 дугаар сарын 2. Энэ өдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр болсон юм. 1281 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Их Монголын Юан улсын их цэрэг флот Японы арлын Хаката булангийн ойролцоо далайн хар шуурганд сүйрч, зарим сурвалжийн мэдээгээр ганцхан шөнийн дотор 4000 орчим хөлөг онгоц, 150 мянга орчим дайчдаа алдсан байна. Энэ түүхэн үйл явдлын дурсгалд энэхүү нийтлэлийг сониныхоо архиваас уншигчиддаа хүргэж байна.

- ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР

Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа. Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай. 

Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....


Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Түүхэн сургамжуудаас - 1/Модун Шаньюгийн алдаа/


Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхой

Их гүрэн задрав

1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.

Monday, January 17, 2011

Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сайт /Цагаан толпой/ сангийн аж ахуйн төвүүс баруун хойш үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт Ийвэн голыг өгсөх чиглэлд 40-өөд км зайд энэ хийд оршино.
Манжийн төрийн бодлогын үүднээс монголчуудын дотор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэхийн тул Амарбаясгалант хийдийг байгуулсан байна.  

Гүнжийн сүм

Xуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг хойшоо Хүй Мандал, урагшаа Авдарбаян, баруунаа Сонгино өнгөртөл, зүүнээ Хэрлэн хүртэл уул усыг эзлэж байв. Дархан ван ноёны дээд нэг үе Богд дархан ван Дондовдорж 1697 онд Манжийн Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч, олон он жил ханилан суужээ. Хожим тэр хатныг нас барахад Манжийн хааны зарлигаар Баруун Баянд /одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бөгөөд Улаанбаатар хотоос 100 гаруй км-т оршино / сүм барьж тэр сүмийн хөлөмжид шарилыг нь оршуулж, Гүнжийн сүм гэж нэрлэх болсон бөгөөд хошуунаасаа нэг отог таслаж уг сүмийг сахиулжээ. Сүмчин гэгдэх тэр отгийнхон хожим өсөж олшроод бараг нэг сумын дайтай болжээ.
Лам нар нь хурал хурж, сүмээ байнга тахин шүтэж, харчууд нь сүмийн мал, тарианы ажлыг эрхэлж өөр алба үздэггүй байжээ. Гүнжийн сүмийн бүх эд хогшил эгээ янзандаа, өрөө тасалгааны нь тавилга, эд хогшил, ширээ сандал, олбог түшлэг, авдар шүгээ, толь, хувин, домбо сэлт, хаш чулуу, нарийн шаазан, зандан, суман зэрэг модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгалагдаж байгаад 1938-1942 оны үеэр сүйтгүүлсэн байна. Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон байгууламж нь:
а/ Богдын хаалганаас хоёр тийш үргэлжилсэн 2,5 м өндөр, 4900 ам дөрвөлжин м талбайтай хэрмэн доторхи гол сүм
б/ Хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин
в/ Цамхаг
г/1740 онд бариулсан "Хичээнгүй Амарлингуй гүнж"-ийн шарилын хөшөө зэрэг болно.
1949 онд Шинжлэх ухааны хүрээлэн гүнжийн булш, хөшөөний орчимд хэд хэдэн газар малталт хийж газар дор байсан шарилын байшинг олжээ. Урьд өмнө нь тоногдсон булшаас цагаан зандан авс, чулуун хайрцаг сэлт гарсан байна. Гүнжийн сүм нь 18-р зууны үеийн Монголын уран барилгын хийгээд эд оюуны соёлын чухал дурсгал юм. Энэ дурсгалыг 1971 онд БНМАУ-ын СнЗ-ийн 420-р тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ.

Төвхөн хийд

Өвөрхангай аймгуудын зааг Өвөрхангай аймгийн Бат-өлзийт сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Төвхөн ширээт хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог.
 

Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханы сүм

Энэ сүм Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн баруун талын гандан хийдийн дэнжид Гандантэгчилэн хурлын дуганы архан талд хаа холоос сүндэрлэн харагддаг. 1911 онд сэтгэл энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханд зориулсан сүм босгохыг VIII богд Жавзундамба Хутагт зарлиг буулгаж түшмэл Өлзийхутаг, Зайсан лам Чойжамц нарт 1911 оны долдугаар сарын 20-нд даалгажээ.

Чин ван Ханддоржийн өргөө

Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Гадаад яамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн дурсгалт байшин Улаанбаатар хотод бий.
 Өөрийн хөрөнгөөр бариулсан энэ байшиндаа Чин ван Ханддорж 1913 оны зунаас эхлэн 1915 он хүртэл амьдарч байжээ. 1915 оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд Ардын Засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Цэрэндорж сууж байв.
1923 онд уг байшинг Судар бичгийн хүрээлэнд

Гандантэгчэнлин хийд

Их хүрээний зүүн хэсгийг Зүүн хүрээ, баруун хэсгийг Гандан буюу Гандантэгчэнлин гэж нэрлэдэг байжээ. Гандантэгчэнлин хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан.
 

Цогтын цагаан байшингийн үлдэгдэл, гэрэлт хөшөө

Халхын Цогтхун тайжийн үед байгуулсан энэхүү барилгын туйр одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг бөгөөд түүний дэргэд босгосон монгол, төвд бичигтэй хөөшөө чулуунаа "Туул мөрний тансаг талын өрнө зүгт, Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд эгшнөрчүүд төмөр үхэр /1601/ жилийн хөхөө сарын 15-наас үүсч, сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой /1617/ жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав" гэсэн бичээс бий.

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав...?

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.

Мөнх, Хубилай нарын зөрчил

Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж.

Үе ялгах ба нас ялгах ёс

Ясан, цусан төрөл: бүл садан, нагац, саданы ах дүү, эгч эмэгтэй дүүгийн их багыг нь насаар нь ялгана. Нас ах нь ах эгч, насаар бага нь дүү, эмэгтэй дүү болно. Жишээ нь:Төрсөн буюу үеэл ах, төрсөн буюу үеэл эгч дүү, нагац дүү, бүл дүү г.м.
Харин ахын эхнэрийн нас нь өөрөөс дүү байсан ч эгч хэмээн үзэж бэргэн, дүүгийн эхнэрийн нас нь өөрөөс эгч байсан ч дүү хэмээн үзэж бэр хэмээнэ. Энэ нь мөн хүргэн ах, эмэгтэй дүүгийн нөхөрт адилхан холбогдоно.

Аваргын балгас

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, Аварга Тосонгийн рашаан сувиллаас урагш, Аваргын голын хойд хөвөөнд, Рашаан дэрсний ухаа хэмээх толгодын дээр эртний нэгэн хотын үлдэгдэл бий. Судлан үзэхэд хотын барилгуудын гадуур нь хүрээлсэн ерөнхий хэрэм байхгүй, нийтдээ 4,5 ам км талбай эзэлнэ. Хотын үлдэгдэл нь нийтдээ дөрвөн хэсгээс бүрэлдэх бөгөөд эдгээр нь гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрмүүд болон орд харшийн барилга юм.
 
Рашаан дэрсний ухаа

Чойжин ламын сүм

Өөрийн дүү Лувсанхайдавт (олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж алдаршсан) зориулан VIII Богд Жавзандамба хоёр удаа сүм бариулсан бөгөөд анхных нь 1899-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан боловч 1903 онд шатжээ. 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар Чойжин ламын хоёр дахь сүм, орд лаврин, гэр тугдамын цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ. Энэхүү сүмийн барилгын мод, чулуу, төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ.

Эрдэнэ зуу хийд

Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвөлсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ.
 

Шинийн нэгэн буюу золгох ёсон

Битүүлэх ёсон
Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

Дөрвөн бэрхт ёотон хайрласан хүчит заан

Дайчин чин вангийн хүчит зааны тухай 1980 оны дундуур нэгэн үе “Монголын спорт” сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлч, яруу найрагч Жан.Шагдар гуайн хуучилж байсан их бөхийн тухай тэмдэглэж авсан зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо.
1985 оны намар Ж.Шагдар гуай бид хоёр манай гэрт нэг өдөр саатаж бөхийн тухай хуучилж билээ. Тэрбээр бөхийн тухай мэдлэгтэй, бөхчүүдийн тухай олон сайхан нийтлэл сонин хэвлэлд гаргасан, ахмад бөхчүүдтэй уулзаж учирч яриа дурдатгалыг нь сонсож явсан бөхийн амьд түүх гэлтэй.

Хустай нуруу

2007 оны 6 дугаар сарын 16 ны өдөр
Өвөлжин хүлээсэн зуны улирал шороогоор шуурсан уртаа гэгчийн хаврыг давж ирлээ. Гэхдээ миний хүлээсэн зун бас л болоогүй байлаа. Монгол орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцах аялалаа би эхлүүлмээр санагдаад Ямар ч байсан хотоос холгүй орших Хустай нурууны дархан цаазат газрыг үзэхээр гарлаа. Явах талаар урьд нь гэрийхэнтэйгээ огт яриагүй байж байгаад эхнэртэй хэлсэн чинь миний санал 100% дэмжигддэг байгаа цаг хэдий орой болж байсан ч бид охиноо эгчийнхээ хүүтэй аваад замд гарлаа.

Тойрог

2008 оны 8 дугаар сард ээлжийнхээ амралтыг аваад эхнэр, гурван найзын хамт нэг ийм тойрог үүсгэж аялаж, амраад ирсэн юм. Энэ аялалд Бид нийт 8 хоног зарцууллаа.






Дүүрэгч вангийн Босоо Шагдар

1924 оны Бөхийн дүрэмд хоёр анхаарал татсан зүйл байдаг. Нэгд, бөхийн цолноос арслан цолыг хассан, хоёрт, дөрвөн хөлтэй нохой байхаас бөх гэж үгүй гээд тахимаа өгдөг байсан босоо бөхчүүдэд хамаарах “хоёр гарын үзүүр нэг зэргээр газардах”-ыг унасанд тооцох тохиолдлыг заалт болгон уг дүрэмд суулгаж өгсөн явдал.


Баруун Монголын нүүдэл суудал

Тэр үеийн нанхиадын түүхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон түм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хүчин доройтоход Зүүн Монголд тэдний нөлөө буурчээ.
Алтан ургийн хэлтэрхий, алаг махны тасархай Дөрвөн Ойрдын Торгууд, Хошууд, Өөлд, Дөрвөд түмнийг Баруун Монгол хэмээн Монголын түүхэнд нэрлэж ирсэн ажуу. Хорос, Хойд аймгууд жижиг тул тэдний хавсарга болж явсан байна. Дөрвөн Ойрдын туулж өнгөрүүлсэн гунигт түүхээс учиг төдий энд дурдья.
Баруун Монголын холбоо зүүнтээ Илийн хөндийгөөс баруунтаа Ховд, умрын Саяaнаас өмнийн Алтантагшийн нуруун хүртэл өргөн уудам нутагт Зуунгарын эзэнт улсаа байгуулж явлаа. Тогон, Эсэн хааны үед бүх Монголыг гартаа атгаж, нанхиадын Минг улсын хааныг олзолж, сүр хүчийг бадруулж байв. Тэр үеийн нанхиадын түүхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон түм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хүчин доройтоход Зүүн Монголд тэдний нөлөө буурчээ. Түүнээс хойш 150 гаруй жил Зүүнгар дангаараа үлдсэн. 17 дугаар зууны эхээр Баруун Монголыг Хархул хаан нэгтгэн захирч, "Хунтайж хаан" гэж өөрийгөө нэрлэн суув. Түүний хүү Баатар Хунтайжийн үед нэгдсэн Баруун Монголын ноёд эрх чөлөө хайж, өвсний сөл даган, Хошууд, Торгууд аймгууд Зүүнгарын нутгийг тэлэхээр хоёр тийшээ салан нүүсэн байна.
Хошуудын Гүүш хаан Төрбайх өөрийн албатаа авч, өмнө зүгт нүүж, Алтантагшийн нуруунаас зүүнтээ Цайдамыг туулан, Хөхнуурт хүрч, улмаар 1637 онд Лхасыг дайлаар мордон, Түвдийг эрхэндээ оруулж, Шар малгайтан Гэлүгвагийн ёсыг өргөх боллоо. Цайдамыг тав хувааж, "Таван Цайдам" гэж нэрлэж байсан нь Хошуудын Хөхэт Бэйс, Хурлиг Бэйс, Баруун Засаг, Зүүн Засаг, Тэйнэр нарын таван нутаг юм. Тэд засаг захиргааны хувьд 21 хошуунд хуваагдах 2000 гаруй өрхөөс бүрдэж байв. Гас нуур, Тэйнэр нуурын хавьд нутаглаж байсан Монголчуудыг "дээд Монгол" ба Хөхнүүрын Монголчууд хэмээн хожим нэрлэх болжээ.
1618 онд Торгуудын Хоо Өрлөг (Бор Өрлөг ч гэдэг) таван мянган өрх албатаа дагуулан, баруун хойш нүүдэллэж, замдаа таарсан нүүдэлчин аймгуудыг арчсаар 1630 онд Уралын нурууг даван, Оросын тал руу цөмрөн ороход, түүний 6 хүү нь 25 мянган Торгуудыг удирдаж явжээ. Тэд цаашилсаар Ногай, Кипчак, Татарын зарим аймгууд, Oросын тосгодыг эрхшээлдээ оруулсаар Астарханд тулсан байна. 1643 онд Астарханыг эзлэх тулалдаанд хотын хананы гадна Бор Өрлөг алагдаж, түүний хүү Шихир Дайчин хаан суув. Шихир Дайчины хүү Пунцагтай Оросын хаан найрамдлын гэрээ байгуулж, Ижил мөрний хөвөөгөөр тэднийг нутагшуулах болжээ. Ижилийн Торгуудууд хавь ойроо түүвээсэн ч Оросын хаан мэдээгүй цариалж, мусалмануудтай өмнөд талдаа дайтаж, сэхээ муутай байж.
Баруун Монголын хүчин суларч, өмнөдөд Манж нар Монгол аймгуудыг эрхшээлдээ оруулж эхэлсэн тул 1640 онд дөчин дөрвөний цаазыг Баатар Хунтайж Халхтай нийлэн хийж, түүнийгээ хотлоороо даган мөрдөх болжээ. Тэр цаазад Хоо Өрлөг, Гүүш хаан Төрбайх нар тамгаа үлдээсэн нь лавтай тэд бүрэн салаад явчихаагүй байсныг харуулж байна. Баатар Хунтайжийн хүү Галдан (Бошигт) хаан ширээнд суугаад зөстэй эрсийн чадал, сурсан эрдэмдээ эрдэж, Халхыг дайлаар мордож, цусан далайд живүүлсэн. Одоогийн жуулчдын бааз байдаг Элсэн тасархайн ар талын Хөгнөхаан уулын нэр үүссэн домгийг дурдвал, Галдангийн цэрэг Халхын мянган ламыг энэ уулын өвөр дэх хүрээн дээр мал мэт засаж, хөнгөлсөн учир эл уулыг Хөгнөхаан гэж нэрлэжээ. Хүчтний дэргэд хүчгүй нь буруутай хорвоо хойно Халхууд аврал ирэн зугтсаар Манжийн Энх-Амаглан хааны нөмөрт очиж, өршөөл гуйжээ. Галдангийн хийсэн эл үйлдэл Монголыг Манжид эзлүүлэх нөхцөлийг хурдан бүрдүүлсэн. Халх аймгуудыг хөөсөн Галдангийн цэрэг Цагаан хэрмэнд дөхөж очоод, Манжийн их цэрэг, Монгол хаадын нэгдсэн цэрэгтэй тулж, их тулалдаан болжээ. Тэр тулалдаанд Зүүнгарын 125 мянган морин цэрэг 10 мянган тэмээгээр бамбай хийн дайралтанд орсон гэдэг. Манжийн цэрэг их буу хэрэглэж, Галдангийн тэмээн бэхлэлтийг үймүүлан сандаргаж, цэргийг нь дарахад, Галдан бүслэлтээс зугтан гарч, саринасан цэргээ цуглуулан Гэрэлчийн гол дээр Манжийн цэрэгтэй дахин тулалдаж ялагдах үед өөрийн хатан Анугаа алдсан. Галдан цөөн нөхдийн хамт зугтсаар Илийн хөндийд буцаж ирэхэд, түүний ах, хорсолд автсан Цэвээнравдан Галдангийн амийг 1697 онд хороосон байна.
Цэвээнравдан Зүүнгарын эзэнт улсыг захирч байхдаа Манж, Халхтай олон удаа өгөө аваатай дайтсан. Манжийн Энх-Амаглан хаан 1719 онд их цэргээ явуулж, түүний хүчийг ихэд сулруулжээ. 1727 онд Цэвээнравдан хорлогдож, хүү Галданцэрэн нь хаан суув. Галданцэрэн 1730 онд Халх Монголын нутгийг дайлаар эзэлж, цагаан хэрмэнд дахин тулсан байна. Гэвч тэд 1732 онд Халх, Манжийн хамтарсан цэрэгт хиар зохиулж, Баруун Монгол дахиж хөл дээрээ босч ирэхгүй болтлoo доройтов. Манжийн түүхийн эх сурвалжид бичсэнээр Дөрвөн Ойрдын аравны есөн хувь буюу 6 зуун мянгыг устгасан хэмээн өгүүлдэг. Гэхдээ Баруун Монгол байсаар л байсан. Баруун Монгол доройтон доройтсоор Манжид нэгдэх ёслол 1754 онд Бээжинд болсны дараа Өөлдийн ноён Амарсанаа бослого гарсансан ч, түүний холбоотнууд хүрэхээс өмнө Манжийн найман тугийн цэрэг Зүүнгарт хүрч, Амарсанаа давуу хүчинд автан, хойш зугтсаар замдаа улаан бурханаар өөд болжээ. Баруун Монголын тусгаар тогнолын тэмцэл үүгээр шувтарга болсон. Yнэнийг хэлэхэд үндэс угсаагаа хамгаалах гэхээсээ илүү өөр хоорондоо хэдэн ноёд тэмцсээр Монгол түмэн бүхлээрээ Манжийн аманд унасан байна.
Харин Ижил мөрний Тогруудуудын хувьд түүх өөрөөр бичигджээ. Шихир Дайчины хүү Пунцаг хаан сууж байхад Зүүнгарынхан олноороо Манжаас дайжин хүрсэн. Хошуудын Хөндлөн Убаш өөрийнхөө 3 мянган өрх албатаа дагуулан Ижилд хүрэв. Пунцагийн хүү Аюк хаан сууснаар хагас зууны турш Торгуудууд Еврoпт нэрээ мөнхөлжээ. Аюк хаан Далай ламтай холбоо тогтоож, Их Пeтeр хаан Ижилд ирэн, Аюктай золгосон. Торгуудын морьт хороо байгуулж, Оросын Оттман Түрктэй хийсэн дайнд тэд жинхэнэ эрлэг нь болж явaв. 1707 онд Шведийн хаантай хийсэн дайнд Торгууд Монголчууд гарамгай гавьяa байгуулсан. 1714 онд Торгуудад Манжийн хаан элчээ илгээв. Манжийн элч тэднийг Зүүнгарынхаа говьд буцаж ирээд Манжид туслан, Цэвээнравдантай дайтахыг ятгасан. Өөрийн охиноо Цэвээнравданд сүй тавьж өгсөн Аюк хаан Манжийн ятгалгыг эрс эсэргүүцжээ. 1724 онд Аюк хааныг таалал төгссөний дараа түүний хүү Цэрэндoндoв хааны ор суусан боловч, том ах Дондог-Омбод хаан ширээгээ алдсан. 1741 онд Дондог-Омбыг тэнгэрт халихад, хүү Дондог тайж хааны ор суув. Дондог тайжийн үед Зүүнгарт явуулсан Манжийн харигслалаас зугтсан Хошууд, Дөрвөт, Хойд овгийнхон ихээр ирж Ижилд суурьшлаа. 1758 онд өөрийн хүү Увшийг хаан суулгав. Ижил мөрний сав нутагт хүчирхэгжсэн Увш хааны Торгуудууд хавь ойрынхондоо халгаатай байсан тул Оросын 2-р Елизабез тэднийг Козакуудаар хүрээлүүлэн эрх мэдэл, үйл ажиллагааг нь хязгаарлаж эхэлсэн. Оросууд Торгуудуудын Түвдтэй холбогдох замыг зориуд тасалж эхлэв. Улмаар Козакууд Торгуудуудын ул мөрийг мөшгих болсон. Увш хаан энэ бүх үйл явдлыг сайтар мэдэж, Оросын мэхнээс удаа дараа мултран гарч, тэднийг "дөнгөтэй баавгай" гэж тохуурхаж байлаа. Тэрээр зориуд 30 мянган цэргийг 1768-1769 онуудад Түркийн дайнд оруулж, их хэмжээний зэвсэг олзолж авсан. Ийнхүү урьдаас их нүүдэлд бэлтгэв. 1770 онд Ижил мөрний мөс хөлдөхийг хүлээж байлаа. Увш хаан 80 мянгаа цэргээ цуглуулж, Зүүнгарын зүг нүүхээ мэдэгдээд, Ижилийн хөвөөгөөр нутагласан бүх ардаа хурaах даалгавар тэдэнд өглөө. 1771 оны 1 сарын 5-нд их нүүдэл хөдлөхийн урд шөнө гайтай цасан шуурга дэгдэж, Ижил мөрний мөс цөмөрсөнөөр баруун эрэгт нутаглаж байсан Монголчууд хааны тушаалыг биелүүлж чадалгүй тэндээ үлджээ.
Торгуудын энэ их нүүдэл 7 сар үргэлжилж, 4 мянган км замыг туулахдаа, Оросуудын тавьсан түмэн бэрхшээлтэй учирч, зам зуурын таарсан цус урсгасан олон дайн, өлсөгөлөнд сульдан ядарч, үхэж үргэдсээр 4 зүүн мянган Торгуудаас зөвхөн 125 мянга нь Зүүнгарын говьд хөл тавьжээ. Наад зах нь гэхэд тэдний зам дахь бүх худгийг хордуулсан байсан гэдэг. Манжийн хаан тэднийг баяр ёслолын байдалтай угтаж аваад, Зүүнгарын говийг 10 мужид хувааж, Торгуудуудад захируулжээ. Ижил мөрний баруун эрэгт 15 мянган өрх буюу 70 орчим мянган Торгуудууд үлджээ. Орос Түркийн хооронд өнө удаа хавчигдсан тэднийг Түркээр "Калмак" гэж баруунд нэрийдэх болсон байна. Калмак буюу Халимагийг Монгол хэлэнд буулгаваас "үлдэгдэл" гэсэн үг болно. "Yлдэгдэл" улсын түүхийг жич өгүүлье. Баруун Монголын нүүдэл суудал товчхондоо ийм болюу.
Ш.Баатар,
Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргүүн